БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО “ХОНГОР-2025” ТӨСЛИЙН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЛАА

2026-03-26
-2025-төслийн-тайлан-1280x853.jpg

Хонгор сумын малчин өрхүүдийг хамруулан шимэгч хорхойн халдварлалтын суурь түвшинг тодорхойлох, авгалдай өсгөвөрлөх аргаар төрөл зүйлийг тогтоох, олон улсад ашиглагддаг оношилгооны цомгоор илрүүлэх шинжилгээг улирлын хөдлөл зүйтэй уялдуулан судлан турших, эмчлэн сэргийлэх эмийн бодисыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу үйлдвэрлэлд нэвтрүүлж, лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах, улмаар үр дүнд тулгуурлан зөвлөмж боловсруулах зорилго бүхий “ХОНГОР-2025” төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Тус төслийг Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газраас санаачлан, сумын удирдлагуудын дэмжлэгтэйгээр Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын багтай хамтран хэрэгжүүлсэн юм.

Уг төслийн хүрээнд малын шимэгч хорхойн халдварлалтын нөхцөл байдалд нарийвчилсан судалгаа хийж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулсан нь мал аж ахуйн салбар болон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой ажил боллоо.

Өнөөдөр “ХОНГОР-2025” төслийн үр дүнгийн тайлантай холбогдох албаныхан танилцлаа.

төсөл-2