Түмэндэлгэрийн Атархишиг нь  Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн 2004 онд Дархан дээд сургуулийг англи хэлний орчуулагч, 2008 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг мэдээлэл зүйн багш, 2012 оны Удирдлагын академийг төрийн удирдлагын мэргэжлээр тус тус төгсөж мэргэжил эзэмшсэн.

Ажлын туршлага:

  • 2007-2009 онд Хонгор сумын Засаг даргын 2 дугаар багийн зохион байгуулагч
  • 2009 онд Хонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2009-2014 онд Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн
  • 2014-2016 онд Улсын бүртгэлийн хэлтэст Улсын бүртгэгч
  • 2016 оноос одоог хүртэл Хонгор сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна.