ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН БУУРАЛ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Манай баг Монгол Улсын Их Хурлаар 1992 онд батлагдсан “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн дагуу 1994 оны 09 дүгээр сард шинээр засаг захиргааны анхан шатны нэгж баг болон зохион байгуулагдсан. Одоо тус баг нь орон тооны 2 ажилтантай, багийн Засаг дарга, багийн зохион байгуулагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Нэгдүгээр баг нь 68500 га нутагтай. Үүнээс тариалангийн талбай нь 23350 га, хадлангийн талбай нь 10100га талбайтай бөгөөд 586 өрх, 2391 иргэнтэй. 0-18 насны 756 хүүхэд амьдардаг. Нийт 65 малчин өрхтэй бөгөөд 16536 толгой малтай. Үүнээс адуу 694, үхэр 1539, хонь 6785, ямаа 7518 толгой, гахай 185, тахиа 355 байна.
Манай багт Хөдөлмөрийн баатар 2, Гавьяат механикжуулагч 1, Улсын сайн малчин 1, Сумын аварга малчин 4 амьдарч байна. Тус багт газар тариалан эрхэлдэг ААНэгж 6, иргэн 10 гаруй, төмс хүнсний ногоо тариалдаг 100 гаруй өрхтэй, хүнсний дэлгүүр 12, зоогийн газар 3, түүхий эдийн цэг 1 тус тус ажиллаж байна.
Тус баг нь ХХҮХ-ийн байцаагчтай хамтран мэргэжил олгох сургалт болон түр ажлын байрыг жил бүр бий болгон ажилладаг.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН ЗУЛЗАГА БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг нь 1959 онд Дархан Сангийн аж ахуй нэртэй үүсэн байгуулагдаж төв нь Зулзага гол Холбоо гарамд төвлөрч тохижсон байна. 1996 оноос Зулзага баг болсон. Зулзага 2 дугаар баг нь хойд талаараа Сэлэнгэ аймгийн Жавхлант, Ерөө, Мандал, Баянгол сумуудтай хил залгаа оршдог.
Сумын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг зээлдэг бөгөөд сумын төвөөс 35 км-ын зайд оршдог 491 өрхийн 1845 суурин хүн амтай, 0-18 насны 668 хүүхэд амьдардаг, 508 малчин өрхтэй, 10032 адуу, 16171 үхэр, 90717 хонь, 57560 ямаа, 13 тэмээ нийт 174493 толгой малтай, мал аж ахуйн салбарт тэргүүлэх багуудын нэг бөгөөд жилээс жилд олон залуу малчид төрөн гарч байгаа өсөн дэвжиж байгаа баг юм.
Зулзага гол, Мухар гол, Хүйтний гол, Шаазгайтын гол, Булагтын гол, Моностын гол, Шивэртийн гол, Хургатын гол, Зэдэрийн булаг, Өвөр булаг, Ар булаг, Хар бэлчирийн булаг, Номтын булаг, Хустын булаг зэрэг гол ус, булаг шандтай. Зулзага баг нь Эртний Хүннүгийн үеийн чулуун булш, эртний сүг зураг, Чингис хааны бичигт хад, жанжин Сүхбаатарын үдлэж, жанжин туг хоноглосон газар Мухар, Могой, Хүйтний гол, Зочин хад, Зулзагын гол, Дээд буурт зэрэг аялал жуулчлал хөгжүүлэх, амралт сувиллын газар байгуулах боломжтой байгалийн цогцолбор үзэсгэлэнт түүх соёлын өв, дурсгалт газрууд болон уул ус нь тэгширсэн ан амьтад нь сүлжилдсэн нутагтай.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН САЛХИТ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Дархан-уул аймгийн Хонгор сумын Салхит 3-р багт нь 1978 онд Салхит – Эрдэнэтийн төмөр зам ашиглалтад орсонтой холбогдуулан суурин төв газар болон хөгжиж ирсэн. Дархан – Уул аймгийн төвөөс 45 км Хонгор сумын төвөөс 14 км алслагдсан хүн ам, газар нутгийн хувь 19000 км2 газар нутагтай 3600 км2 газар тариалан эрхлэх эргэлтийн талбайтай, 1700 гаруй хүн амтай. 506 өрхтэй, 22,000 гаруй тоо толгой малтай. Байгалийн баялагийн хувьд элс хайрга зонхилсон. Төмөр замын 11 байгууллагатай 400-аад төмөр замын ажилтантай төсвийн 2 аж ахуй нэгж байгууллагатай. 2014 онд аймгийн шилдэг тэргүүний багаар шалгарсан байсан байна. Салхит 3-р баг нь Эрхэт хайрхан, Наран уул, Төгөл нарс, Хараа гол, Хадан хошуу, Мэлхий тохой, Моль, үрэл, нохой хошуу зэрэг жимс жимсгэнэ ургадаг, ан амьтнаар баялаг газар билээ.
Багийн албанаас Иргэдэд үзүүлдэг үйлчилгээний төрөл
Багаас зохион байгууллагаддаг ажил
Хамтарч ажилладаг алба /ААН,Байгууллагууд/