Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын танилцуулга
Чиглэл: Монгол улсын Үндсэн хууль 1992 онд шинэчлэн батлагдаж Засаг захиргааны нэгжид өөрчлөлт орж улмаар АДХ-ын гүйцэтгэх захиргаа гэсэн нэр томъёо өөрчлөгдөн “Тамгын газар” гэсэн нэртэй болж бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн байна. Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, МУ-ын Засгийн газар, аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах төрийн байгууллага, мэргэжилтэн, албан хаагч, багийн Засаг дарга нарын ажлыг уялдуулан оновчтой бодлого, зохицуулалтаар хангаж орон нутгийн хөгжлийн төлөө төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэхэд үйл ажиллагаа чиглэгдэнэ.
Бүтэц, бүрэлдэхүүн: Хонгор суманд нутгийн удирдлага хэрэгжүүлэх гол үүрэг бүхий орон нутгийн гүйцэтгэх засаглалын удирдлага Засаг даргын Тамгын газар нь сумынхаа 6000 гаруй иргэн, 1600 өрхөд төрийн үйлчилгээг хүргэх
- Буурал, Зулзага, Салхит багуудын Засаг даргын ажлын алба
- Төсөв санхүүгийн чиг үүргийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий
- Хөдөө аж ахуйн тасаг
- Мал эмнэлгийн тасаг
- Сумын нийтийн үйлчилгээг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий тохижилт үйлчилгээний хэсэг гэсэн үндсэн бүтцээр 35 төрийн албан хаагч, төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, нийгмийн даатгал, татвар, цаг уурч зэрэг мэргэжилтнүүд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэн ажиллаж байна.
Засаг даргын Тамгын газар нь 2021-2024 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, төрийн үйлчилгээний мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах зорилгоор 2022 онд “Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн, хүний хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэн 6 бүлэг, 112 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Гаргасан амжилт:
- 1962 онд “ БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичиг”
- 1962 онд “Социалист уралдаанд 2 дугаар байр”
- 1965 онд “БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичиг”
- 1970 онд “Социалист уралдаанд 1 дүгээр байр”
- 1970 онд “Социалист уралдаанд 2 дугаар байр”
- 1971 онд “БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичиг”
- 1975 онд “Социалист уралдаанд 3 дугаар байр”
- 1976 онд “Социалист уралдаанд 3 дугаар байр”
- 1976 онд “БНМАУ-ын соёлжилтийн үзлэгт 3 дугаар байр”
- 1985 онд “Социалист уралдаанд 2 дугаар байр”
- 1986 онд “МҮЭ-ийн диплом”
- 1988 онд “Социалист уралдаанд 2 дугаар байр”
- 1988 онд “БНМАУ-ын газар эзэмшсэний 30 жилийн ойн болзолт уралдаанд 3 дугаар байр
- 2001 онд “ХХАЯ-наас зохион байгуулсан “Хадлан тэжээл-2001” уралдаан тэргүүн байр
- 2002 онд Дархан-Уул аймгийн нутгийн өөрөө удирдах ёсны “Тэргүүний байгууллага”
- 2002 онд “Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн аварга сум”
- 2009 онд “Дархан-Уул аймгийн нутгийн өөрөө удирдах ёсны “Тэргүүний байгууллага”
- 2011 онд “Төвийн бүсийн Шилдэг сум”
- 2011 онд “МУ-ын Засгийн газраас зохион байгуулсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил-2011” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож, өргөмжлөл, мөнгөн шагнал
- 2012 онд “Хүүхдэд ээлтэй хамт олон”
- 2012 онд “Дархан-Уул аймгийн “Тэргүүний сум”
- 2012 онд “Төвийн бүсийн зөвлөлийн шилдэг сум “Дээдлэл” сум”
- 2017 онд “Төвийн бүсийн түншлэл-2017 үзэсгэлэн худалдааны тэргүүн байр”
- 2018 онд “Дархан-Уул аймгийн нутгийн өөрөө удирдах ёсны “Тэргүүний байгууллага”
- 2018 онд “Дархан-Уул аймгийн Тэргүүний сум”
- 2019 онд “Дархан-Уул аймгийн Тэргүүний сум”
- 2020 онд “Дархан-Уул аймгийн Тэргүүний сум”
- 2020 онд “Төвийн бүсийн шилдэг сум”