Мал эмнэлгийн тасаг

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлгийн тасаг нь 2 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй, тасгийн даргаар мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ажиллаж байна.                  Үйл ажиллагааны зорилго: Сумын хэмжээнд мал эмнэлгийн нэгж түүнтэй холбоотой хяналт шалгалт хийх, малын халдварт, халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хэрэгжүүлэх гүйцэтгэлийг тайлагнахад оршино

Үйл ажиллагааны чиглэл:

  • Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн ажлын байрны стандартын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулах
  • Мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах батлагаажуулах замаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах
  • Мал, амьтны урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээний технологийн мөрдөлтөнд хяналт тавих
  • Малын вакцин, биобэлдмэлийн захиалга хийх, зарцуулалтын гүйцэтгэлд хяналт тавих
  • Халдварт, гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлыг хангаж, идэвхтэй, идэвхгүй тандалтыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах