Хууль эрх зүйн мэргэжилтэн

Хууль эрх зүйн хариуцсан мэргэжилтний үйл ажиллагааны зорилго нь орон нутгийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, мэдээллээр хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох

Хууль эрх зүйн мэргэжлийн зорилт нь:

  • Хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах
  • Байгууллагын даргаас гаргасан шийдвэр, тушаалын эрх зүйн үндэслэлийг хангуулах
  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл, санал, хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу хүлээн авч холбогдох албан тушаалтанд шилжүүлж шийдвэрлэх, хяналт тавих, тайлагнах
  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад хамтран ажиллах
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг биелүүлэх

Багийн нийгмийн ажилтан

            Үйл ажиллагааны зорилго: Нийгмийн салбарын бодлого, хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулж сурталчилах, зорилтод бүлгийн иргэдэд нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлэх

Үйл ажиллагааны чиглэл:

  • Хамтарсан багийн үйл ажиллагааг зохион байгуулах
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
  • Нийгмийн зорилтот бүлгүүд, хүн ам, өрхийн суурь судалгааг нарийвчлан гаргах
  • Нийгмийн хамгаалал, халамж , хөдөлмөр эрхлэлт, ядуурал, амьжиргааны нөхцлийг сайжруулахад чиг үүргийн дагуу оролцох
  • Сургалт, соён гэгээрүүлэх, спортын төрлүүдийг хөгжүүлэхэд тэргүүлэх оролцоотой байх
  • Нийгмийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах

Сумын хамтарсан багийн үйлчилгээ

Байгаль орчны хяналтын Улсын байцаагч

Үйл ажиллаганы зорилго: Сум орон нутгийн хэмжээнд  байгаль орчныг хамгаалах талаарх хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдүүлэх, хяналт шалгалт хийх, зөрчлийг илрүүлэх, хүрээлэн буй орчинд хохирол учруулах  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг байгаль орчны хяналтын байцаагч болон байгаль хамгаалагч нар хүлээнэ.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Байгаль орчны тухай хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих,
  • Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх
  • Байгаль орчныг хамгаалах чиглэлээр зөвлөгөө зааварчлага өгөх, соён гэгээрүүлэх
  • Хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах
  • Байгаль хамгаалагч нарыг удирдлага арга зүйгээр хангах

Байгаль хамгаалагчийн үйл ажиллагааны чиглэл

  • Түлээний модны эрхийн бичгийг иргэдэд олгох
  • Орон нутагтаа эргүүл, шалгалтыг тогтмол хийх, аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх
  • Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, гамшигт үзэгдлийн талаарх мэдээ мэдээллийг цаг алдалгүй холбогдох газарт уламжлах

Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн

Үйл ажиллагааны зорилго: Нийгмийн салбарын талаарх хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг хариуцах, үйл ажиллагааны чиглэлээр иргэд, байгууллага, сумын Засаг даргын Тамгын газрын даргын хооронд үүсэх харилцааг зохицуулна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Нийгмийн салбарын талаарх хууль тогтоомж, бодллго, шийдвэр хөтөлөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, арга зүйгээр хангах,тайлагнах
  • Боловсрол, сочл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, хүн ам, гэр бүл, хүүхэд залуучууд, жендерийн тэгш байдлын асуудлаар хөтөлбөр, төсөл боловсруулах, төлөвлөх, зохицуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилтийг хангах, тайлагнах
  • Суманд үйл ажиллагаа үйл ажилллагаа явуулж буй нийгмийн салбар байгууллагуудын ажлыг уялдуудах, арга зүйн удирдлагаар хангах
  • Нийгмийн зорилтод бүлгүүд, хүн ам өрхийн суурь судалгааг нарийвялан гаргаж тэдгээрт чиглэсэн үйл ажиллагааг орон нутгийн бодлого боловсруулахад тусгуулах, хээргжилтийг хангах

Гэр бүл хариуцсан мэргэжилтэн

Үйл ажиллагааны зорилго: Гэр бүлийн талаарх хууль тогтоомж, урт, дунд хугацааны бодлогын хэрэгжилтийг хангах, холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгох, сурталчлах, гэр бүлийн хамтын амьдрал, үнэт зүйлсийг дэмжин хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, хүүхэд гэр бүлийн зөв суурь хүмүүжил, боловсролыг төлөвшүүлэх ач холбогдол, давуу талыг таниулах, хүүхдийн сурч боловсрох, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, салбар дундын зохицуулалтыг хийж, гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжлийн үйлчилгээний арга зүйг түгээж, чанар, стандартуудыг мөрдөх, сайжруулах, хяналт тавих;

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Хүүхэд хамгааллын үйлчилгээ
  • Асрамж, халамжийн үйлчилгээ
  • Хүүхдийн зуслангийн хөтөлбөрт үйлчилгээ
  • Хүүхэд харах үйлчилгэний зөвшөөрөл олгох
  • Залуучуудын сайн дурын ажлын лавлагаа
  • Сумын хамтарсан багийн үйлчилгээ

Архив, бичиг хэргийн ажилтан

Архив, бичиг хэргийн ажилтаны гол зорилго нь албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангаж, байгууллагын архивын үндсэн зааврыг мөрдөж ажиллах, албан тушаалтан болон мэргэжилтэнгүүдэд ирсэн хугацаатай бичигт хяналт тавьж хугацаанд нь хариуг явуулах, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих

Архив, бичиг хэргийн ажилтаны гол зорилт:

  • Байгууллагын архивын баримтыг цэгцлэн, хөтлөх, иргэдэд шаардлагатай архивын лавлагаа гаргаж өгөх
  • Байгууллагад ирсэн баримт бичгийг хүлээн авч, бүртгэх, ангилах, холбогдох албан тушаалтан, мэргэжилтэнгүүдэд шилжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэх
  • Холбогдох албан тушаалтан, мэргэжилтэнгүүдээс хугацаатай бичгийн хариуг хугацаанд нь гаргаж явуулах