Нэг цонхны үйлчилгээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын Нэг цонхны үйлчилгээний төвд

  • Хөдөлмөр халамж хариуцсан мэргэжилтэн
  • Татварын орон тооны бус байцаагч
  • Нийгмийн даатгалын байцаагч
  • Улсын бүртгэгч
  • Газрын даамал-2
  • Ус цаг уур хариуцсан мэргэжилтэн нар иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэн ажиллаж байна.

Үйл ажиллагааны зорилго: Дархан-Уул аймгийн Хонгор сумын ЗДТГ-аас иргэдэд төрийн үйлчилгээг  үзүүлэхтэй холбоотойгоор ажилтнууд /байгууллага/ иргэдийн хооронд үүсч буй харилцааг зохицуулах, иргэдэд чирэгдэлгүй, цаг хугацаа хэмнэсэн шуурхай үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхэд   оршино.

Иргэд, үйлчлүүлэгчдэд  тав тухтай, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нь  нэг цонхны үйлчилгээний үндсэн үүрэг болно.

  • Хөдөлмөр халамж хариуцсан мэргэжилтэн
  • Татварын хэлтэс
  • Нийгмийн даатгалын халтэс
  • Улсын бүртгэл
  • Газрын харилцаа
  • Ус, цаг уур
Хөдөлмөр халамж хариуцсан мэргэжилтэн

Нийгмийн хамгааллын үйлчилгээ:

  • Ахмад намстны нигймийн халамж үйлчилгээ
  • Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ
  • Зорилтол бүлгэд чиглэсэн тэтгэвэр, тэтгэмж
  • Хүүхдийн мөнгө
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамж
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
  • Зорилтод өрхийн хөгжлийг хангах төсөл, хөтөлбөр
  • Нийгмийн ажлын арга зүй
  • Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ:

  • Ажлын байр хайх
  • Боловсон хүчин хайх
  • Хөдөлмөр эрхэллтийн төсөл хөтөлбөрүүд

Татварын хэлтэс

Татварын хэлтэс

  • Хувь хүний орлогын албан татвар
  • Малын тоо толгойн албан татвар
  • Авто тээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт үэвсгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Үл хөдлөх албан татвар болон өмчилсөн газрын үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Байгалийн нөөц ашигласны төлбөр

Нийгмийн даатгалын халтэс

Нийгмийн даатгалын халтэс

  • Өндөр настны, малчны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын, ажилгүйдлийн тэтгэмж тогтоох
  • Үйлдвэрийн осол, мэргэжлээм шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж тогтоох
  • Лавлагаа

Улсын бүртгэл

Улсын бүртгэл

Иргэний улсын бүртгэл:

  • Төрсний бүртгэл
  • Гэрлэсний бүртгэл
  • Эцэг, эх тогтоосны бүртгэл
  • Гэрлэлт сэргээсний бүртгэл
  • Нас барсны бүртгэл
  • Овог, эцэг эхийн нэр, нэр өөрчилсний бүртгэл
  • Гэрлэлт дуусгавар болсны бүртгэл
  • Үрчилсний бүртгэл
  • Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл
  • Шилжилт хөдөлгөөний бүртгэл

Лавлагаа үйлчилгээ

  • Цахим үнэмлэхний
  • Байнга оршин суугаа хаягийн
  • Төрсний бүртгэлийн
  • Овог, эцэг эхийн нэр, нэр өөрчилсний
  • Гэрлэсний
  • Эцэг, эх тогтоосны
  • Гэрлэлт дуусгавар болсны
  • Нас барсны
  • Төрөлт бүртгэлгүй тухай
  • Гэрлэлт бүртгэлгүй тухай
  • Төрөл садангийн лавлага

Эд хөрөнгийн бүртгэл:

  • Барьцааны эрхийн бүртгэл
  • Барьцааны эрх дуусгавар болох

Газрын харилцаа

Газрын харилцаа

  • Иргэнд газар өмчлүүлэх
  • Иргэн, ААН газар эзэмшүүлэх
  • Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа дундаа хамтран өмчилсөн бөгөөд тухайн газрын өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх
  • Газар өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх
  • Газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчлэх
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах
  • Эзэмшиж буй газрын талбайн хэмжээг өөрчлөх
  • Эзэмшиж буй газрын зориулалт өөрчлөх

Ус, цаг уур

Ус, цаг уур

  • Цаг агаарын урьдчилсан мэдээ
  • Орчны шинжилгээ
  • Ажиглалтын мэдээ