Санхүүгийн алба

Дархан Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын Санхүүгийн албан нь  Санүүгийн албаны дарга, Төрийн сангийн мэргэжилтэн,  Татварын байцаагч,Татварын орон тооны бус байцаагч, Засаг даргын Тамгын газар, Соёлын төв хариуцсан нягтлан бодогч,  Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан хариуцсан нягтлан бодогч, Эрүүл мэндийн төв, 11, 14 дүгээр сургууль 16  дугаар цэцэрлэг хариуцсан нягтлан бодогч нарийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Үйл ажиллагааны зорилго: Сумын Засаг даргын Тамгын газар, сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээ хүргэх, сумын төсөв, санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлтийг хариуцах, хэрэгжүүлэн тайлагнахад оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Орон нутгийн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл тайлагналт
  • Төрийн сангийн төлбөр тооцоо
  • Төсвийн зарцуулалт
  • Худалдан авах ажиллагаа
  • Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа
  • Мэдээ тайлан гаргах
  • Бараа материал худалдан авах, олгох
  • Хөрөнгийн хадгалалт хамгаалалт, тооллого
  • Албан татварыг төвлөрүүлэх
  • Хог хаягдлын хураамж