Сум, дүүрэг, аймаг, нийслэл нь Орон нутгийн хөгжлийн сантай байх бөгөөд  орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. ОНХС-ийн хөрөнгийг иргэдийн санал авсан, нийтийн эрх ашигт нийцсэн, олон хүн ашгийг нь хүртэж болох хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд зарцуулна. Өөрөөр хэлбэл иргэн зөвхөн өрх, хувь хүнд тулгамдсан асуудлаас илүүтэй олон нийтийн эрх ашигт нийцсэн санал гаргавал цаашид эрэмбэлэхэд дэмжигдэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

  1. .Ашигт малтмалын тухай хуулийн 473 дугаар зүйлд зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 10 хувь;
  2. Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоодын төрийн бус байгууллагын болон гадаадын албан ёсны тусламж, хандив, дээд шатны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс олгох урамшуулал, дэмжлэг;
  3. Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувь;
  4. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр;
  5. Ашигт малтмалын олборлолтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50%;
  6. Малын тоо толгойн албан татвар.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМ

Боловсролын байгууллагын орчин нөхцөлийг сайжруулах тендерийн урилга

Боловсролын байгууллагын орчин нөхцөлийг сайжруулах /11-р сургууль, 14-р сургууль / (tender.gov.mn)