Сум хөгжүүлэх сан нь сум орон нутгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлттэй зээлээр дэмжих зорилгоор 2011 оны 134 дүгээр тогтоолоор анх байгуулагдсан. Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 153 дугаар тогтоолоор дээрх тогтоолыг хүчингүй болгож журмыг боловсронгуй тодорхой шинэчлэн баталсан бөгөөд зээлийн хүүгийн хувьд жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай.

“Сум хөгжүүлэх сан”-гийн журам нь Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр тоот тушаалаар “Хоршоо хөгжүүлэх сан” болсон. Уг сан нь сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилготой. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны А/243 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон. Сангаас хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон иргэнд олгох хөнгөлттэй зээл нь дараах нөхцөлтэй байна.

  • 60 хүртэлх сар
  • Жилийн 3%-ийн хүүтэй
  • Зээлийн эргэн төлөлтийн хэмжээ Сар бүр тэнцүү дүнтэй байна.