МАРГААШ ХОНГОР СУМАНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ХИЙГДЭНЭ

2023-07-24
362265510_1455405911961587_2796145285676622714_n-1-1280x853.jpg
УБ-Сонгдо эмнэлэг болон БНСУ-ын Ихуа их сургуулийн эмч нартай хамтран Дархан-Уул аймгийн бүх сумдад эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийгдэж эхэллээ.
УБ-Сонгдо эмнэлгийн захирал Б. Болдсайхан болон БНСУ-ын Ихуа их сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны захирал Др.Юн Хана тэргүүтэй нарийн мэргэжлийн 10 эмч насанд хүрэгчид болон хүүхдийн зүрх судас, бөөр, үе мөч, уушиг, бамбай булчирхай, урологи, эмэгтэйчүүд, хавдар гэсэн чиглэлээр үзлэгийг үнэ төлбөргүй хийж, шаардлагатай тохиолдолд тухайн эмчилгээнд зориулсан эмийг үнэгүй олгоно. Эрүүл Дархан хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням, түүний ажлын албанаас Дархан-Уул аймгийн бүх сумдад зохион байгуулж байна.
Хонгор суманд маргааш /2023.07.25/ 14:30-18:30 цагт эрүүл мэндийн төвд үзлэг, оношилгоо хийгдэнэ. Үзлэгт хамрагдах иргэд 9427-1770 утсаар урьдчилан бүртгүүлэх, ойрын хугацаанд хийлгэсэн шинжилгээний бичгээ авчрах шаардлагатайг анхааруулж байна