Хонгор сумын танилцуулга
Түүхэн замнал:
Дархан-Уул Хонгор сум нь БНМАУ-ын Ардын их хурлын 1965 оны 85 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийн Хонгор сум Дархан САА, БНМАУ-ын АИХТ-ийн 1982 оны 105 дугаар зарлигаар Дархан хотын Хонгор хороо, Монгол Улсын Их хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан хотын Салхит хороо Хонгор хороог нэгтгэн Дархан-Уул аймгийн Хонгор сум болгон нэрийг нь өөрчилсөн. Одоо Хонгор сум нь Буурал, Зулзага, Салхит гэсэн 3 багаас бүрддэг.
Хүн ам:
Хүн амын хувьд 6400 иргэн, 1600 гаруй өрхтэй, хүн амын 56,5 хвьу буюу 3446 нь хөдөлмөрийн насны иргэд, 12,9 хувь буюу тэтгэврийн насны 787 ахмад, 30,7 хувь буюу 1876 нь 0-16 насны хүүхэд эзэлж байна. Эдийн засгийн идэвхтэй буюу хөдөлмөрийн насны хүн ам 2910, үүнээс 1097 иргэн хөдөлмөр эрхэлж байгаагаас 1900 гаруй нь мал аж ахуйн салбарт, 180 гаруй хүн төр, төсвийн байгууллагад 500 гаруй хүн хувийн хэвшлийн салбарт тус тус ажиллаж байна.
Газар нутаг:
Газар нутгийн хувьд 253.3 мянган га нутаг дэвсгэртэй, аймгийн газар нутгийн 77 хувийг эзэлдэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Мандал, Баянгол, Сайхан сумдтай хил залгаа оршиж, Улаанбаатар хотоос 200 км, Дархан-Уул аймгаас 23 км-т, олон улсын авто зам, Замын-Үүд, Сүхбаатар чиглэлийн төмөр замын дагуу оршдог байршлын өвөрмөц онцлог, эдийн засгийн хөгжлийн дэд бүтэц сайтай сум юм.
Газар тариалан
Хонгор сум нь 253,3 мянган га нутаг дэвсгэртэй, аймгийн газар нутгийн 77%-ийг эзэлдэг. 31,2 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай. 2021 онд Төмс-225 га-д, хүнсий ногоо 132 га талбайд тариалалт хийгдсэн ба 2022 онд төмс 225 га-д тариалалт хийхээс 225 га, хүнсний ногоо 170 га тариалалт үүнээс 170 га-д тариалалт хийж 100%-тай байна. Хүнсний ногоо тариалалт өмнөх оноос 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мал аж ахуй:
2021 оны жилийн эцсээр тэмээ 10, адуу 12,920, үхэр 23,470, хонь 114,580, ямаа 77,720 нийт 125,5 тоо толгой мал сүрэг тоологдсон. Тус сумын иргэд, хөдөлмөрчдөд сүүлийн үед өндөр үр ашигтай мах, сүүний чиглэлийн үхрийн аж ахуй 6, нарийн нарийвтар ноост хонины аж ахуй 2, гахай 1 аж ахуй, зөгийн 1 бүл аж ахуйг хөгжүүлж, хөрсийг элэгдлээс хамгаалах, ойн зурвас байгуулах, усалгаатай газар тариалан, эрчимжсэн МАА-н үйлдвэрлэл, газар тариалан МАА хосолсон өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Боловсрол:
Сумын хэмжээнд олон улсын жишигт нийцсэн ерөнхий боловсролын 12 жилийн 2 дунд сургууль, 400 хүүхдийн багтаамж бүхий 2 цэцэрлэгтэй. Хичээлийн жилд сумын хэмжээнд 2 дотуур байранд 130 гаруй хүүхэд амьдарч байна.
Эрүүл мэнд:
Сумын хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ болон амбулатори, хэвтэн эмчлүүлэх, оношлох, нийгмийн эрүүл мэнд, уламжлалт болон сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эрүүл мэндийн байгууллага 2-р зэрэглэлийн ЭМТ-ийн бүтэц зохион байгуулалттай их эмч 6, бага эмч 2, сувилагч 6, тусгай мэргэжилтэн 3, бусад 7 орон тоотой ажиллаж байна.
Аялал жуулчлал:
Байгаль орчны хувьд Хангай, ойт хээрийн бүст Хараа, Ерөө голын сав газарт далайн түвшнээс дээш 700-1000 метрт өргөгдсөн, цаг уурын эрс тэс уур амьсгалтай, өвөл зуны улиралд нэмэх хасах 38 хэм хүрдэг, жилд дунджаар 256 мм хур тунадас унадаг нарс, хус, улиас, бургас, хайлаас, монос, нохойн хошуу, тэхийн шээг, яргай зэрэг мод болон бутлаг ургамал элбэгтэй билээ.
Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдсэн
Засаг даргын Товч танилцуулга
Түмэндэлгэрийн Атархишиг нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн 2004 онд Дархан дээд сургуулийг англи хэлний орчуулагч, 2008 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг мэдээлэл зүйн багш, 2012 оны Удирдлагын академийг төрийн удирдлагын мэргэжлээр тус тус төгсөж мэргэжил эзэмшсэн.
Ажлын туршлага: