Iso 9001:2015 стандартын мэдээ
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даррын Тамгын газар нь ISO 9001:2015 чанарын стандартыг “ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” хүрээн дор 2019 оноос хойш үе шаттайгаар нэвтрүүлж 2021 оны 11 дүгээр сарын 03-нд чанарын гэрчилгээгээ 3 жилийн хугацаатайгаар аваад байна.
Чанарын бодлого:
Монгол улсын холбогдох хууль, тогтоомж болон Дархан-Уул аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас гаргаж буй бодлого шийдвэрийг сумын иргэд, олон нийтэд шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх, тэдний хүсэлт шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцсэн төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай үзүүлж, сэтгэл ханамжийг ханган ажиллах нь Хонгор сумын ЗДТГ-ын чанарын бодлого болно.
Байгууллагын эрхэм зорилго:
Төр, иргэн, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бүтээлч оролцоонд тулгуурлан, төрийн албыг чанаржуулах замаар амьдрах таатай орчинтой, үйлдвэрлэл бизнест ээлтэй, ногоон хөгжлийн загвар сум болохын төлөө тэргүүлэн манлайлах
Алсын хараа:
“Төрийн албыг чанаржуулж, Төрөлх нутгаа хөгжүүлж, сумандаа сайхан амьдаръя”
Стандарт нэвтрүүлэх хүрээнд нэвтрүүлсэн журмууд
Тогтолцооны 6 журам:
Үйл явцын 7 журам: