Мэндчилгээ
Нутаг орныхоо хөгжил сайн сайхны төлөө, сэтгэл зүрх, хөрөнгө санхүүгээр дэмжин хамтран ажиллаж ирсэн аж ахуй нэгж байгууллага, хамт олон, сумынхаа иргэд, малчид, тариаланч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, цаашдын ажил амьдралд тань эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүэж мэндчилье. Хонгор сумын Засаг даргын Тамгын газар төрийн бүх шатны байгуллагаас 2021-2024 онд Хөгжлийн түвшингээр улсын тэргүүний сумын жишигт хүрсэн, иргэд нь ажилтай, орлоготой, эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчин нөхцөл бүрдсэн ЖИШИГ СУМ болгох гэсэн үндсэн зорилтыг дэвшүүлж амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бид хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлэээр өнгөрсөн 4 жилд 163 төсөл арга хэмжээг 19 тэрбум төгрөгийн хөрөнгө хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэн, бүтээлч иргэддээ хүлээлгэн өгөөд байна.
Дээрхи ажлын үр дүнд сумын эрүүл мэнд, боловсрол, соёлын байгууллагуудын ажиллах орчин нөхцөл сйажирч, хүүхэд залуучууд маань чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчин нөхцөл нь бүрдэж сум маань цэвэр цэмцгэр, гэрэл гэгээтэй, шилдэг загвар сумын түвшинд хүрч чадлаа. Сумын иргэдийн сэтгэл ханамж жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь бидний хамтын ажиллагаа үр дүнд хүрч байгаагийн илэрхийлэл гэж үзэж банйа. Сумын ИТХ, ЗДТГазраас ирээдүйгээ өөдрөгөөр харж “Иргэд нь ажилтай, орлоготой, ирээдүйдээ итгэлтэй, нутаг орноо гэсэн сэтгэлтэй Улсын тэргүүний сум болох зорилт”-ыг дэвшүүлж байна.
Бүтээн цогцлоосон бүхнээ эзний ёсоор хайрлан хамгаалж нутаг орноо хөгжлийн шинэ шатанд гаргах зорилгоо хамтдаа бүтээхийг та бүхнээсээ хүсье.