ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХАГАС ЖИЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ҮЗЛЭГ ТООЛЛОГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2023-08-31
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/23 тоот тушаалаар “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллого” явуулах ажлын хэсгийг байгуулж, тооллогын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зохион байгуулж, нэгдсэн тайланг гаргаад байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Засаг даргын Тамгын газрын нийт үндсэн хөрөнгийг данстай тулгаж тоолж бүртгэлжүүллээ.
Тооллогоор үндсэн хөрөнгийг тоолоход:
- Машин тоног төхөөрөмж – 331,043,313.30 төгрөг
- Тавилга эд хөгшил – 80,285,260.77 төгрөг
- Авто тээврийн хэрэгсэл – 564,221,800.00 төгрөг
- Барилга байгууламж – 2,787,605,080.99 төгрөг
- Зам гүүр – 5,513,404,699.00 төгрөг
- Программ хангамж – 1,814,300 төгрөг
- Бусад биет бус хөрөнгө – 1,112,548,000.00 төгрөг
- Бусад үндсэн хөрөнгө – 1,538,394,277.83 төгрөг
Нийт хөрөнгө 11,929,316,731.89 төгрөгийн хөрөнгийг бүртгэв
Мөн байгууллагын орон нутгийн өмчийн хагас жилийн эд хөрөнгийн тооллогыг хүрээнд албан хаагчдын эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийг шинэчлэн хөрөнгийг QR коджуулах ажил явагдаж байна.