Хонгор сумын соёлын төв нь 1969 оны 12-р сард хуучнаар ЗХУ-ын хөрөнгөөр баригдаж Монгол Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан сангийн аж ахуйн “Ажилчны клуб” нэртэйгээр байгуулагдсан юм. Клубын анхны бүтэц нь: Эрхлэгч, номын санч, суурин кино механикч, хөгжмийн багш, касс, цэвэрлэгч, сахиул зэрэг орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байлаа. Тус клубыг 1982онд Дархан хотын АДХГЗ-ны даргын 105 тоот шийдвэрээр Хонгор сумын “Соёлын төв” болгон өөрчилжээ. Манай байгууллага нь эрхлэгч, номын санч, бүжгийн багш, хөгжмийн багш, орон нутаг судлах танхимын ажилтан , үйлчлэгч гэсэн орон тоотой иргэдэд соёл урлагаар үйлчилж байна.

  • Соёл урлагийн үйлчилгээ
  • Номын сан / танхимаар болон гэрээр ном авч унших, сурагчид чөлөөт цагаараа гэрийн даалгавраа хийх/
  • Орон нутаг судлах танхим /танхимд байгаа музейн үзмэрүүдийг үзэж танилцах/
  • Бүжгийн дугуйлан /ард иргэдэд нийтийн бүжиг зохион байгуулах, соёл урлагийн арга хэмжээнд оролцох сурагчдыг бэлдэх, бүжгийн дугуйлан хичээллүүлэх/
  • Хурал цуглаан, сургалт семинар
  • Бусад үйлчилгээ