Хонгор сумын ЭМТөвийн товч танилцуулга

Хонгор сумын Эрүүл мэндийн төв нь 1969 онд хүний бага эмчийн салбар хэлбэрээр үүсгэн байгуулагдсан. 2013 оноос  MNS 5081:2013 стандартын дагуу 2-р зэрэглэлийн сумын эрүүл мэндийн төв болон өргөжиж 8 ортой 21 хүний орон тоотой сумын хүн амд эрүүл мэндийн, анхан шатны болон сэргээн засах, уламжлалт тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй үзүүлж байна.

            Сумын эрүүл мэндийн төв нь 1 дарга, 4 их эмч, 1 бага эмч,1 эх баригч бага эмч, 1 Сувилауйн арга зүйч, 4 сувилагч, 1 лаборант, 1 нийгмийн эрүүл мэндийн ажилтан, 1 эм найруулагч, 1 жолооч, 1 тогооч, 4 үйлчлэгч, 1 дүн бүртгэгч, 1 нягтлан бодогч зэрэг 23 хүний орон тоотой ажиллаж байна. Үүнээс: Анагаах ухааны магестр их эмч-2, бакалавр сувилагч-5, ахлах зэрэгтэй их эмч-2, бага эмч-1, Алтан гадас одон-1, хөдөлмөрийн хүндэт медал-1, эрүүл мэндийн тэргүүний ажилтан-10, Эрүүл мэндийн яамны жуух 15 ажиллаж байна.

ЗОРИЛГО

  • Алсын хараа: Чин сэтгэл, эвсэг баг, ээлттэй үйлчилгээгээр бусдад үлгэрлэнэ.
  • Эрхэм зорилго: Үйлчилгээний соёлыг эрхэмлэн, иргэдэд нотолгоонд суурилсан эрүүл мэндийн анхан шатны болон уламжлалт, сэргээн засах тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай хүргэж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд оршино.

 ЭМТ-н Даргын 2022 оны 01 дүгээр сарын 02 өдрийн А/01 тоот тушаалаар тус эрүүл мэндийн төв нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ, оношилгоо, дэмжих тусламж үйлчилгээний бүтэцтэй, удирдлагын баг, чанарын баг, сувилахуйн баг, ёс зүйн баг, эрсдэлийн баг, халдвар хамгаалалын баг, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний багийн зохион байгуулалтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. 

Эрүүл мэндийн төвийн бүтэц зохион байгуулалт

  1. Амбулаторийн тусламж үйлчилгээ:
  • Хүүхдийн эмчийн өрөө
  • Өрхийн эмчийн өрөө
  • Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний өрөө
  • Өдрийн эмчилгээний өрөө
  • Сэргээн засах тусламж үйлчилгээний өрөө
  • Сургалтын өрөө
  • Дархлаажуулалтын өрөө
  1. Хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ:
  • Лаборатори
  • Эмийн сан
  • Сувилахуйн өрөө
  • Яаралтай тусламжийн өрөө
  • Хэвтэн эмчлүүлэгчдийн палат
  • Төрөх өрөө
  • Төрөхийн өмнөх өрөө
  • Тусгаарлах өрөө
  • Угаалгын өрөө
  1. Өргөтгөлийн байр
  • Хүлээн авах өрөө
  • Лабораторийн өрөө
  • Оношлогооны өрөө
  • Шүдний эмчийн өрөө
  • Багаж ариутгалын өрөө
  • Архив
  • Өдрийн эмчилгээний өрөө
  • Хүүхдийн эмчийн өрөө
  • Яаралтай тусламжийн өрөө
  • Ариутгал халдваргүйжүүлэгийн өрөө
  • Тусгаарлах өрөө
  • Ариун цэврийн өрөө
  1. Хийгдэж буй оношлогоо шинжилгээ:
  • Цусны ерөнхий шинжилгээ,
  • Шээсний ерөнхий шинжилгээ,
  • Биохими,
  • ЭХО, ЭКГ,
  • Цусан дахь сахар холестрин илрүүлэх шинжилгээ,
  • Хеликобактер илрүүлэх шинжилгээ
  • Элэгний В. С вирус илрүүлэх шинжилгээ,
  • ДОХ, БЗХӨ илрүүлэх шинжилгээ,
  • Умайн хүзүүний хавдар илрүүлэх шинжилгээ,
  • Дархлаажуулалт
  • Явуулын тусламж үйлчилгээ үзүүлдэг.