Хонгор сумын 14-р сургуулийн товч танилцуулга.

Дархан –Уул аймгийн хонгор сумын 14-р сургууль нь боловсрол олгох чиг үүргийн дагуу 1965-1969 онд САА-н төв шинээр Хонгорт байгуулагдахад òóñ сургууль 1969 оны 10-р сарын 05 –нд тэр үеийн ЗХУ –ын хүч хөрөнгөөр баригдсан 190 хүүхдийн хичээлийн байр, 80 хүүхдийн дотуур байртайгаар бага ангийн 4, дунд ангийн 3 бүлэгтэй 122 сурагч 7 багштай үйл ажиллагаагаа эхэлсэн.
Сургуулийн анхны захирлаар П.Цэрэндорж ажиллаж сургуулийн анхны барилгыг хүлээн авахад БНМАУ–ын АИХ–ын тэргүүлэгчдын дарга Ж.Самбуу тэргүүтэй төлөөлөгчид оролцож байсан түүхтэй.
Одоо 320 хүүхдийн суудалтай хичээлийн А байр/дунд ахлах анги/, 190 хүүхдийн суудалтай хичээлийн Б байр /бага анги/, 80 хүүхдийн дотуур байранд 28 багшь 21 ажилтан, 380 гаруй сурагчтайгааар сургалт хүмүүжлийн ажилаа явуулж байна. Багшлах боловсон хүчний хувьд 100 хувь мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан. Үүнээс боловсролын магистр 6, бакалаврын 22 багг байна. Бага ангийн заах аргын нэгдэл, нийгмийн ухааны заах аргын нэгдэл, байгалийн ухааны заах арган нэгдэл, захиргаа аж ахуй гэсэн бүтэцтэй ажиллаж байна. Үүнээс тэргүүлэх зэрэгтэй багш 15, заах арга зүйч багш 7 буюу нийт багш нарын 78 хувь нь мэргэжлийн зэрэг цолтой байна. Багш нарын 80 хувь нь залуу багш нар байна. Дотуур байранд 110 сурагч хамрагдаж байгаагаас сурагчдын 80 гаруй хувь нь үндэсний цөөнхийн төлөөлөл /казак/ байна.
Энэ түүхэн хугацаанд тус сургууль нь сангийн аж ахуйн 3 удаагийн аварга, сумын 5 удаагийн тэргүүний байгууллага, аймгийн тэргүүний сургуулиар 3 удаа шалгарч байжээ. Хамт олноос алтан гадас одонт 8, хөдөлмөрийн хүндэт медаль 6, боловсролын тэргүүний ажилтан 40 гаруй төрөн гарчээ. Тус сургууль нь 48 удаагийн төгсөлтөөр 2316 гаруй төгсөгч төгсөн бөгөөд үүний дотроос олон эрдэмтэн доктор, спортын мастер, улсын ургацын аваргууд, аймаг сумын аварга малчин, салбар салбарын тэргүүний ажилчид эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байна.