УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТАЙЛАНГИЙН УУЛЗАЛТ ХОНГОР СУМАНД БОЛЛОО
2023-04-24
Дархан-Уул аймгийн иргэдийг төлөөлж сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Г.Дамдинням, Аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар, АИТХ-ын дарга нарын хамтаар иргэд, сонгогчиддоо ажлаа тайлагнах тайлангийн уулзалтыг хийж, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, шийдвэрлэх шаардлагатай болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.
ТАЙЛАНТ ХУГАЦААНД:
2020-2022 онд Дархан-Уул аймгийн нийт санхүүжилтийн 87% нь Улсын Төсвийнд хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй бөгөөд:
– 2020 онд 14 төсөл хэрэгжиж дууссан,
– 2021 онд 19 төсөл хэрэгжиж дууссан бол
– 2022 онд 72 төсөл хэрэгжиж байгаагаас он дамнасан 29 төсөл энэ ондоо хэрэгжиж дуусч байна.
2023 онд 52 барилга байгууламж, төслүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр тусгаж, эдгээрээс 36 нь тухайн онд бүрэн хэрэгжиж дуусна.
2023 онд Хонгор суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:
- Цэвэрлэх байгууламжийн засвар, шинэчлэл (355.4 сая)
- Цэцэрлэгийн барилга, 100 ор (2.7 тэрбум)
- Хонгор сумаас Салхит баг хүртэлх авто зам, 13.1 км (63.5 сая)
- Спорт заалны барилга (541.3 сая) зэрэг нийт 3.7 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтууд хийгдэх юм.