УИХ-ЫН ГИШҮҮД МАРГААШ ХОНГОР СУМАНД АЖИЛЛАНА

2023-05-08
jpg.jpg

УИХ-ын гишүүд өнөөдрөөс тойрогтоо ажиллана.  Парламент 152 гишүүнтэй болсноор ямар эерэг үр дүн гарах, мөн УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулснаар улс орны хөгжилд ямар ахиц дэвшил гарах вэ гэдгийг тойргийн сонгогчиддоо тайлбарлан таниулах юм.

Иймээс Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд маргааш хонгор суманд ажиллаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцүүлгийг зохион байгуулна. Иймд Хонгор сумын иргэд та бүхнийг Соёлын төвд 14:00 цагт хүрэлцэн ирэхийг урьж байна.