ХОНГОР СУМААС СЯНЬБИГИЙН ҮЕИЙН ЯЗГУУРТНЫ БУНХАНТ БУЛШ ОЛДЛОО
2023-08-01
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлага үргэлжилж байна.
Малтлагаас бунханы хойд талд бүтэн хоёр язгууртны хөндөгдөөгүй оршуулга зэрэгцээ, бунханы үүдэнд тэдгээрийг дагалдуулж тавьсан хоёр хүн, 20 гаруй шавар ваар сав болон ан амьтад илэрч олдоод байна.
Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор бөгөөд Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог юм. Судалгааг МУИС-н Улаанбаатар сургуулийн түүх, архелогийн тэнхимийн профессорын 2 дугаар баг малтан судалж байна.