ХОНГОР СУМАНД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ДАРАА ИРГЭДИЙГ АЮУЛГҮЙ ТАЛБАЙД НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ БОЛЛОО
Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын Ерөнхий газар, Дархан-Уул аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хүрээнд Дархан Уул аймагт Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгууллаа.
Иж бүрэн сургуулилтын төлөвлөгөөний дагуу иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг Хонгор суманд 900 гаруй хүнийг хамруулан зохион байгууллаа. Зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд өөрт хамгийн ойр аюулгүй талбайд цуглан нүүлгэн шилжүүлэлтийн талбайд хүргэгдсэн юм.
Дадлага сургуулилт Дархан Уул аймгийн баруун хойд зүгт 2023.02.01-ний 12 цагт 7,6 магнитийн хүчтэй газар хөдлөлт болж нийтийн эзэмшлийн орон сууц 5,6,8,10,12 дугаар байр, ЗДТГ-ын А байр 70хувь, Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн 30 хувь, Газар өгөөж ХХК-ны үтрэм склад нийт 9 барилга байгууламж нэмж нурсан байна.Мөн орон сууцны 2 байр сургуулийн 1 байр, газар тариалангийн 2 аж ахуй нэгжийн агуулахад цууралт үүссэн нөхцөл байдалтай байна гэсэн цагийн байдалд тулгуурлан ажиллав.