ХОНГОР СУМЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ ХИЙГДЛЭЭ
2023-10-08
2022-2023 онд Хонгор сумын цэвэрлэх байгууламжид засвар шинэчлэл болон технологийн шинэчлэлийн ажил Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 537 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Хоногт 150мкуб бохир усыг татан зайлуулдаг байсан бол энэхүү шинэчлэлийн ажлаар хоногт 200 мкуб бохир усыг татан зайлуулах хүчин чадалтай болсон.
Уг шинэчлэлийн ажлаар төвийн болон ахуйн бохирыг 97% хүртэл цэвэрлэж байгальд нийлүүлэх боломжтой болж ажилчдын ажиллах орчин сайжирсан тухай ажлыг хариуцсан Эмтнаран ОНААТҮГ-ын инженер хэллээ