Хонгор сум гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт зохион байгууллаа

2025-05-16
91460ac1-ab6e-4d34-8d85-cbeb82aa3879-1280x960.jpg
Монгол улсын Шадар сайд аймгийн Засаг даргатай 2025 онд байгуулсан ШС-25/007 дугаартай хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Засаг даргын 2025 оны 01-А/125 “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах “Иж бүрэн” сургуулийг Хонгор суманд 2025 оны 05 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургуулилтын үеэр дараах үйлчилгээ иргэдэд хүрлээ
  • Багийн алба
  • Нэг цонхны үйлчилгээ
  • Эрүүл мэндийн төв
  • Соёлын төв Хонгор Сум Соёлын Төв
  • Сургууль, Цэцэрлэг
  • Банк /Хаан, Төр/
  • Хүнсний дэлгүүр
  • Эмийн сан иргэдэд үйлчилж байна
Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдлага зохион байгуулалтын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Онцгой комиссын 18 гишүүн, мэргэжлийн ангийн 66 гишүүн, нийт 84 бүрэлдэхүүн, 6 техник нэгжтэй оролцлоо