Хонгор сум төрийн үйлчилгээний киоск машинтай боллоо
2025-05-02

Дархан-Уул аймгийн Хонгор сум төрийн үйлчилгээг цахимаар иргэдэд хүргэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр “ХУРДАН” киоск машинтай боллоо.
“ХУРДАН” киоск машинаас иргэд улсын бүртгэлийн үйлчилгээ, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, татварын тайлангаа тушаасан эсэх тухай лавлагаа, татварын өрийн үлдэгдлийн лавлагаа хуулийн этгээдийн татан буугдсан эсэх лавлагаа, газар эзэмших эрхийн лавлагаа төлөх зэрэг төрийн байгууллагын 400 гаруй үйлчилгээнээс гадна Чингис хаан музейд тасалбар захиалах, Жимобайл, Юнител, Скайтел зэрэг хувийн хэвшлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.
“ХУРДАН” киоск машин Хонгор сумын хуучин захиргааны 2 давхарт байрлаж байна