ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН 12 ГА ТАЛБАЙГ ХАШААЖУУЛЛАА

2023-10-21
Eduzon-SHTORK.05_26_22_13.Still001-1280x720.jpg

Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд амьдралын таатай орчныг бүрдүүлэхээр ногоон бүс, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор сумын орон нутгийн хөгжлийн сангийн 152,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хонгор сумын Буурал 1 дүгээр багт 12 га талбайг 1,5 метрийн өндөр төмөр торон хашаагаар хашаажуулах ажлыг хийж гүйцэтгэн аж ахуйн нэгж байгууллага, иргэд мод тарих ажлыг зохион байгуулан ажиллаж байна.