ЭНЭ ЖИЛ ХОНГОР СУМЫН СОЁЛЫН ТӨВД 40 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ
Хонгор сумын Соёлын төв энэ жил олон үндэстэн ястны бүжгийн хувцас, номын сангийн тохижилт, түүхэн үзвэрүүд байршуулах үзүүлэнгийн шилэн хорготой боллоо. Нийт ОНХС-ийн 40 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.
- Номын сан төсөл
Номын санд байгаа номын мэдээлллийг орон зайнаас үл хамааран хайж олох боломжоор хангаж, сумын иргэд, багш, уншигчдад номын хүрэлцээг өргөжүүлж, сурагчдад бие даан суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор сумын орон нутгийн хөгжлийн сангийн 10,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хонгор сумын Соёлын төвийн нийтийн номын санд компьютер, номын мэдээллийг цахимд бүртгэх LIB-4U программ, уншигчдад зориулж 26 ширхэг ширээ сандлыг шинээр авч байршууулан номын сангийн үйл ажиллагааг явуулж байна.
- Үзүүлэнгийн шилэн хорго угсрах суурилуулах төсөл
Хонгор сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн орон нутгийн түүх, соёл, байгаль, хөгжлийн онцлогийг харуулсан урлаг, соёлын бүтээл, туурвилыг нийтийн хүртээл болгоход нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүрээнд Хонгор сумын Соёлын төвд соёлын түүхэн үзвэрүүд, соёлын түүхэн үйл явдал, уран бүтээлчид, гавьяа шагналыг байршуулахаар сумын орон нутгийн хөгжлийн сангийн 10,0 сая төгрөгийн хөрөнгөөр үзвэр үзүүлэнгийн 24,5 мкв шилэн хорго болон ханын шилэн тавиурыг авч байршуулан соёлын түүхэн үзвэрүүдийг хадгалалт, хамгаалалтыг сайжруулж ажиллалаа.
- Олон үндэстэн ястны бүжгийн хувцас төсөл
Соёлын яамны бодлогогыг хэрэжүүлэх хүрээнд хүүхэд залуучуудын урлагийн оролцоо, соёлын үйл ажиллагааны чанар хүртээмжийг сайжруулахаар урлаг соёл, бүжгийн дугуйлангийн хүүхэд багачуудад зориулж сумын орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 нэр төрлийн 108ш олон ястны бүжгийн хувцсыг худалдан авч, урлаг тоглолтын үйл ажиллагаанд хүүхэд, багачуудыг оролцуулан ажиллаж байна.