ЭНЭ ЖИЛ ХОНГОР СУМЫН 14-Р СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛЧДЫН ОРЧИН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллгааны хөтөлбөрийн хүрээнд суралцагчдад ээлтэй сургалтын орчныг бүрдүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт сурах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор сумын орон нутгийн хөгжлийн сангийн 139,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 14 дүгээр сургуульд 28 нэр төрлийн 67 ш компьютер, сурагчдыг спортод дур сонирхолтой болгох, бие бялдар, сэтгэл санааны өв тэгш хүмүүжлийг олгохоор сумын орон нутгийн хөгжлийн сангийн 10,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 133ш спортын өмсгөл, 18 нэр төрлийн спортын хэрэглэгдэхүүн, багш хөгжлийн төвд цахилгаан хэрэгслүүдийг худалдан авч багш, ажилчдын орчин нөхцөлийг сайжрууллаа.
Багш, сурагчид тохь тухтай сүүлийн үеийн компьютер, хэрэглэгдэхүүнтэй болсондоо баяртай байна