ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “АМЬДРАЛД ОЙР ХАРИЛЦАА” СЭДЭВТ СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-03-20

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, гадуурхалтаас хамгаалах, аливаа хүчирхийлэлд өртөх эрсдэлийг бууруулах, мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Амьдралд ойр харилцаа” сэдэвт сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд сумын ерөнхий боловсролын 11, 14 дүгээр сургуулийн 6–10 дугаар ангийн нийт 238 сурагч хамрагдсан бөгөөд дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өгч, харилцан ярилцлага өрнүүлэв. Үүнд:

  • Vape болон утаат тамхины хэрэглээ, анхаарах асуудлууд

  • Гар утасны зохистой хэрэглээ

  • Үе тэнгийн дээрэлхэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

  • Эцэг эх, багш нарын анхаарал халамжийн ач холбогдол

  • Хийжүүлсэн ундааны зохисгүй хэрэглээ

  • Хов живийн сөрөг үр дагавар

Сургалт, нөлөөллийн ажлыг сургагч багш Ч.Отгонбаярын хамтран зохион байгуулж, сурагчдад амьдралд ойр, ойлгомжтой байдлаар хүргэснээр тэдний зөв хандлага, төлөвшилд эерэг нөлөө үзүүлсэн ач холбогдолтой боллоо.