
“ЭМТНаран” ОНӨААТҮГ
ЭМТ Наран ОНӨААТҮГазар нь 2008.07.15-ны өдрийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 42 дугаар тоот тогтоолоор үүсгэн байгуулагдаж, 2011 оны 52 тоот тогтоолоор уурын зуухыг менежментийг гэрээгээр шилжүүлэн авсан.
2022 оны байдлаар ус хэсэг гүний худаг 2ш хоногт 400 м3 олборлох хүчин чадалтай, усан сан 100м3, ус түгээх байр 4ш, цэвэрлэх байгууламж 200м3/хоног, бохирын насосын станц 200м3/хоног хүчин чадалтай, дулааны дэд станцын суурилагдсан хүчин чадал 4,64 мВт байна. (ШГ-1,4мВт маркийн зуух 1ш, УУХТ-1,5мВт маркийн зуух 1ш, Квр-1,74мВт маркийн зуух 1ш, TD-100-52 маркийн сүлжээний насос)
Ажилчдын ажиллах эрүүл аюулгүй, таатай нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах,тэднийг сургаж хөгжүүлэх, ажлын үр дүнг үнэлж санал санаачилгыг дэмжиж ажиллах. Хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай цэвэр ус, дулаанаар хангаж бохир ус татан зайлуулах.
гэсэн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж Хонгор сумын 1 дүгээр багийг ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ, дулаан үйлдвэрлэн түгээх ажлыг хариуцан ажиллаж байна.
Утас: 99694226
ХОНГОР ХОТ ТОХИЖИЛТ ОНӨААТҮГ-ЫН ТАНИЛЦУУЛГА:
Хонгор Хот Тохижилт ОНӨААТҮГ нь: Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 19-хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан.
Хонгор хот тохижилт ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:
ОНЦЛОГ: Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг нь иргэдийн нийтлэг эрх ашгийг хангахад оршдог. Иймд хог хаягдлын үйлчилгээнээс бусад нийтийн эзэмшлийн үйлчилгээнүүд бүгд ямар нэг төлбөр хураамж, орлого байдаггүй ба цэвэр төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ байдаг.
Алсын хараа
Төрийн үйлчилгээний нийгмийн хэрэгцээг хангах, аж ахуйн тооцоот хот тохижилтын үйлчилгээг орчин үеийн хөгжлийн түвшинд хөгжүүлэх.
Эрхэм зорилго:
Хонгор сумын иргэдийн, ая тухтай, эрүүл, эко, аюулгүй орчинд амьдрах , ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
Утас: 99220160