Өвс, тэжээл олгох ажлын хуваарь, үнэ тарифын мэдээлэл

2026-02-05
-тэжээл-хөнгөлөлттэй-үнээр-олгох-тухай-1-1280x720.jpg

Улс, аймгийн Онцгой комиссоос хуваарилсан малын хивэг болон сумын аюулгүйн нөөцөд бүрдүүлсэн өвс, тэжээлийг малчин болон мал бүхий өрхүүдэд олгох ажлыг Хонгор суманд зохион байгуулж байна. Иргэд та бүхэнд олголтын нөхцөл, хэмжээ, үнэ тариф болон тараах хуваарийг танилцуулж байна.

1. Үнэгүй олгох тэжээл (УОК-ын хуваарилалт):

  • Малчин болон мал бүхий өрхөд — 1 шуудай хивэг

2. Хөнгөлөлттэй үнээр олгох өвс, тэжээл (Сумын аюулгүйн нөөц):
Үнэ тариф:

  • Хивэг — 15,000 төгрөг

  • Өвс — 5,000 төгрөг

Олгох хэмжээ:

  • Малчин болон мал бүхий өрхөд — 2 шуудай хивэг

  • Мал бүхий өрхөд — 2 боодол өвс

  • Малчин өрхөд — 3 боодол өвс

Тараах хуваарь, байршил:

  • 1-р баг — 02 дугаар сарын 9–10-ны өдрүүдэд, Сумын аюулгүйн нөөцийн агуулахаас

  • 2-р баг — 02 дугаар сарын 11–13-ны өдрүүдэд, Сумын аюулгүйн нөөцийн агуулахаас

  • 3-р баг (Салхит баг) — 02 дугаар сарын 7–8-ны өдрүүдэд, Салхит багийн төв дээрээс

Иргэд та бүхэн товлосон хугацаанд, харьяа багийн дагуу очиж өвс, тэжээлээ хүлээн авна уу.