🐎 ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМААС УЛС, АЙМАГ, СУМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Билгийн тооллын XVII дугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сар, уламжлалт “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан өнгөрч буй модон могой жилд ажил хөдөлмөр, мал аж ахуй, газар тариалангийн салбарт амжилт гаргасан малчид, фермерүүд, тариаланчид, алтан төлийн эздэд төр, засгийн дээд шагнал, цол, өргөмжлөлийг гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү шагнал гардуулах арга хэмжээ нь хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр зүтгэл, мал сүргээ өсгөн үржүүлж, нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулсан тэргүүний малчид, фермерүүдийг алдаршуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх чухал үйл ажиллагаа боллоо.
🏆 Улсын хэмжээний шагналтан
-
Улсын аварга малчин: Шимбэрүүн овогтой Эрдэнэдолгор
-
Улсын аварга фермер: Баянбулаг овогтой Гансүх
🌾 Аймгийн шагналтнууд
Аймгийн аварга малчинд:
-
Баатар овогтой Идэрхангай
Аймгийн сайн малчинд:
-
Хишигтогтох овогтой Мөнх-Ундрах
-
Зурнай овогтой Расол
-
Буянтогтох овогтой Хүдэрбат
-
Дагвадорж овогтой Баяндэлгэр
Аймгийн тэргүүний тариаланч:
-
Өлгийсайхан овогтой Төмөрсүх
Аймгийн алдарт уяач:
-
Сумъяабазар овогтой Эрдэнэдаваа
🐑 Сумын аваргууд
Сумын аварга малчин:
-
Танатар овогтой Нурахмед
-
Цэдэв овогтой Баяртсайхан
-
Готов овогтой Уламбаяр
-
Хаянхярваа овогтой Эрдэнэчулуун
-
Женисхаан овогтой Сагадат
-
Гэнэн овогтой Баттогтох
-
Роза овогтой Баатарсүрэн
Сумын аварга фермер:
-
Бат-Өлзий овогтой Цогзолмаа
-
Пунцаг овогтой Чимэгсүрэн
Сумын аварга саальчин:
-
Далай овогтой Урандалай
Сумын алдарт уяач:
-
Отгонбат овогтой Баасандорж
-
Самдан овогтой Энхбаатар
-
Ганболд овогтой Ганзориг
-
Зургаадай овогтой Баттулга
Сумын сайн хоршоо:
-
Өгөөмөр шийр хоршоо
🐐 Алтан төлийн эзэд
-
Даалхай овогтой Бямбацогт
-
Чимэд-Очир овогтой Алтанхуяг
Эдгээр эрхэм малчид, фермерүүд, тариаланчид нь мал сүргээ таван хошуу малаар өсгөн үржүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдгүүд юм.Сум орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан нийт аваргууддаа халуун баяр хүргэж, эрүүл энх, ажил үйлс нь өөдрөг байж, таван хошуу мал сүрэг нь тариан түрүү шиг арвижин дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
