ШАР УСНЫ ҮЕРЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

Хаврын улиралд цаг агаар дулаарч, цас мөс хайлахтай холбоотойгоор шар усны үер үүсэх эрсдэл нэмэгдэж байна. Иймд сумын айл өрх, аж ахуйн нэгж, иргэд Та бүхэн дараах сэрэмжлүүлгийг анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
❗ Иргэд, айл өрхөд:
-
Гэр, хашааны ойролцоох цас, мөсийг цэвэрлэж, ус урсах суваг шуудуу гаргах
-
Ус тогтож болзошгүй нам дор газарт байрлахгүй байх, шаардлагатай бол нүүлгэн шилжихэд бэлэн байх
-
Хүүхдийг хараа хяналтгүйгээр үерийн ус, жалга, суваг орчимд тоглуулахгүй байх
-
Цахилгааны утас, тоног төхөөрөмжийг усанд автахаас хамгаалах
-
Мал, тэжээвэр амьтдыг аюулгүй бүсэд байлгах
❗ Аж ахуйн нэгж, байгууллагад:
-
Барилга байгууламжийн суурь, зоорь, агуулахад ус орохоос сэргийлэх хамгаалалт хийх
-
Дотор, гадна ус зайлуулах системийг шалгаж, цэвэрлэх
-
Эрсдэлийн үед авах арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, бэлэн байдлыг хангах
❗ Нийт иргэдэд:
-
Онцгой байдлын байгууллагаас өгч буй мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүр дагаж мөрдөх
-
Үерийн ус гатлах, автомашинаар зорчихоос зайлсхийх
- Сумын Онцгой комиссын дарга: 99616177
- Сумын Онцгой комиссын орлогч дарга: 99931812
- Сумын Онцгой комиссын штабын дарга: 99376686
-
Сумын Онцгой комиссын гишүүн: – 99259279 /1 дүгээр багийн Засаг дарга Я.Ариунцэцэг/
📞 Яаралтай эрүүл мэндийн тусламжийн дугаар: 75052626, 99125467

