“ДААТГУУЛАГЧ, АЖИЛ ОЛГОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН–2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ.

2026-04-08
-өдөрлөг-1280x853.jpg

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас ажил олгогч, даатгуулагч иргэдэд зориулсан “Даатгуулагч, ажил олгогчдын зөвлөгөөн–2026” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр (Пүрэв гараг)
Цаг: 09:00 цаг
Байршил: Залуучууд театрын Их танхим

Тус зөвлөгөөнөөр дараах сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өгнө. Үүнд:

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, тайланд бүртгэх даатгуулагчийн төрлийн код
  • Нийгмийн даатгалын ерөнхий хууль, ажил олгогчийн эрх, үүрэг, хариуцлага, анхаарах асуудлууд
  • Хувь хүний хөгжил сэдвээр илтгэл, сургалт

Зөвлөгөөнд салбарын мэргэжилтнүүд болон зочин илтгэгчид оролцож, ажил олгогч, даатгуулагчдад шаардлагатай мэдээлэл, зөвлөмж, шинэчлэлтийг хүргэх болно.

Иймд ажил олгогч, даатгуулагч иргэд Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

НД-өдөрлөг