ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН 2027 ОНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН САНАЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ.
2026-04-08

Орон нутгийн хөгжлийн сангийн 2027 оны хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд иргэдээс санал авах цахим ажил улс орон даяар эхлээд байна. Иргэд Та бүхэн өөрийн оршин суугаа орчны тулгамдсан асуудал, хэрэгцээ шаардлагад нийцсэн санал, санаачилгаа дараах сувгуудаар ирүүлэх боломжтой.
Хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал
Санал өгөх сувгууд:
- Веб сайт: onhs.mof.gov.mn (баруун дээд буланд байрлах “Санал өгөх” цэс)
- Гар утасны аппликейшн: “Орон нутгийн хөгжлийн сан”
- E-Mongolia систем (веб болон гар утасны аппликейшны “Үйлчилгээ” цэсээс “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга” хэсгийг сонгон)
Анхаарах зүйл:
Иргэд Та бүхэн өөрийн орчинд тулгамдаж буй асуудлуудаа нэгтгэн, нэгдсэн байдлаар нэг удаа илгээх шаардлагатай. Санал илгээсний дараа нэмэлт өөрчлөлт хийх боломжгүй тул мэдээллээ сайтар нягтлан илгээхийг анхаарна уу.
Иймд иргэд Та бүхнийг идэвхтэй оролцож, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулахыг уриалж байна.
