"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ", "ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2026" БОЛНО 📢Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл \ГХУСАЗСЗ\-өөс хуулийн салбарын орон нутаг дахь нэгж, албадын үйл ажиллагааг сурталчлан таниулах, иргэдийн мэдэх эрхийг нэг дороос хангах, зорилгоор "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ", "ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2026" нэгдсэн өдөрлөг 2026.04.27-ны өдөр болно. 👨‍🏭Нэгдсэн өдөрлөг: 2026.04.27-нд Сумын Соёлын төвийн урд талбайд 11:00-13:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор зохион байгуулж буй уг нэгдсэн өдөрлөгийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн хууль хяналтын байгууллага оролцож үйлчилгээ үзүүлнэ. 📌Хууль эрх зүйн мэдээлэл өгөх "Нээлттэй хаалганы өдөрлөг", "Хуулчдын Про Боно-2026" нэгдсэн өдөрлөгт иргэд, ААНБ-уудыг өргөнөөр оролцож, үнэ төлбөргүйгээр зөвлөгөө, мэдээлэл авахыг урьж байна. #ГЭМТ_ХЭРГЭЭС_УРЬДЧИЛАН_СЭРГИЙЛЭХ_АЖЛЫГ_ЗОХИЦУУЛАХ_САЛБАР_ЗӨВЛӨЛ

Facebook дээр үзэх →