1. Түрээслүүлэх эд хөрөнгийн мэдээлэл
Түрээслүүлэх талбай: 42 м² өрөө.
Зориулалт: Талх, нарийн боовны цехийн үйл ажиллагаа эрхлэх.
Түрээслүүлэх тоног төхөөрөмж:
- Гурил зуурагч
- Тасдагч
- Шарах шүүгээ
- Крем зуурагч
- Ам наагч
- Талх зүсэгч
- Босголтын шүүгээ
- Чаналгын тогоо
- Хөргөгч
- Бэлтгэлийн ширээ
2. Түрээсийн үнийн мэдээлэл
- Өрөөний түрээс: 1 м² талбайн сарын үнэ 7,000 төгрөг.
- 42 м² талбайн сарын түрээс: 294,000 төгрөг.
- Тоног төхөөрөмжийн сарын түрээс: 150,390 төгрөг.
3. Сонгон шалгаруулалтын мэдээлэл
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг.
Материал хүлээн авах хаяг: Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын 01 тоот.
Материал нээх хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цаг.
Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг бүрэн бүрдүүлж, битүүмжилсэн байдлаар тогтоосон хугацаанд ирүүлнэ.
4. Бүрдүүлэх материал
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; иргэн, бүлгийн хувьд иргэний үнэмлэхийн хуулбар.
- Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлага, өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээлэл.
- Санхүүгийн чадварыг нотлох баримт, харилцагч банкны баталгаажсан тодорхойлолт.
- Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар.
Төсөл сонгон шалгаруулалтад иргэн, бүлэг, хоршоо, аж ахуйн нэгж оролцох боломжтой.
5. Нэмэлт мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг Хонгор сумын 16 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчтой холбогдон, байгууллага дээр биечлэн очиж үзэж болно.
Сонгон шалгаруулалтын заавар, бүртгэлийн хугацаа болон түрээслүүлэх хөрөнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 9949-4244 дугаараас авна уу.
ХОНГОР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР