Төслийн хүрээнд цэцэрлэгийн хөгжмийн заалны гэрэлтүүлэг, монтажийг шинэчилж, тайзны нүүр хөшиг, хөмсөг, кулисийг сольж тохижуулсан. Мөн өнгө солигддог тайзны гэрэл, DJI Osmo Pocket 4 камер, микрофон, микрофоны хөл болон 10 ширхэг хэмнэлийн модон хөгжмөөр хангажээ.
Ингэснээр хүүхдүүд тайзны урлагтай танилцах, урлагийн тоглолтод оролцох, өөрийгөө илэрхийлэх, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх таатай орчин бүрдлээ.
Хүүхдийн хөгжил, авьяас чадварыг дэмжсэн “МИНИ ТЕАТР” төсөл нь сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд ашиглагдаж байна.
Хөрөнгө оруулалт: 20.0 сая төгрөг
Санхүүжилтийн эх үүсвэр: Орон нутгийн хөгжлийн сан
Хэрэгжүүлэгч байгууллага: Хонгор сумын 16 дугаар цэцэрлэг