Хуралдаанаар сумын төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны тайлан, тулгамдаж буй асуудал, орон нутгийн хөгжлийн бодлого, дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт болон сумын цаашдын хөгжилтэй холбоотой нийт 20 асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудлуудаас дурдвал:

  1. Байгууллагуудын үйл ажиллагаа: 14 дүгээр сургууль, 11 дүгээр сургууль, 16 болон 32 дугаар цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын байгууллага, “Эмт Наран”, “Хонгор Хот Тохижилт” ОНӨААТҮГ-ын тайлан, тулгамдаж буй асуудал.
  2. Хүүхэд, боловсрол, эрүүл мэнд: “Хүүхэд хамгаалал, боловсролыг дэмжих”, “Эрүүл мэндийг дэмжих” дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх.
  3. Хүний эрх, хүний нөөц: Хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт болон “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хэрэгжилт.
  4. Орон нутгийн өмч, санхүү: Орон нутгийн өмчийн ашиглалт, захиран зарцуулалт, хөрөнгийн нэгдсэн тооллогын дүн, хөрөнгө худалдан борлуулах үнэ тогтоох асуудал.
  5. Газар зохион байгуулалт, хөгжлийн төлөвлөлт: Малын тоо толгойн албан татварын тогтоолын хэрэгжилт, “Хөдөө аж ахуйг хослуулан хөгжүүлэх” дэд хөтөлбөр, газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах болон сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ажлын явц.
  6. Бусад асуудал: ИТХ-ын Төлөөлөгчийг чөлөөлөх, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн саналыг дэмжих эсэх зэрэг асуудал.

Хуралдааны дэд даргаар ИТХ-ын Төлөөлөгч Т.Нинжбадам, бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч Я.Ариунцэцэг, Г.Амарсанаа, Х.Хаш-Эрдэнэ нар сонгогдон ажиллаж байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын хүрээнд холбогдох байгууллагуудын тайлан, мэдээллийг сонсож, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргана.


https://www.facebook.com/photo/?fbid=122184520940632557&set=pcb.122184519758632557