Хонгор суманд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг 10 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулж, цэргийн насны иргэдийг эрүүл мэндийн үзлэг, мэргэжлийн эмч нарын дүгнэлт болон холбогдох бүртгэл, судалгаанд хамрууллаа.
Цэрэг татлага нь иргэдийг хугацаат цэргийн албанд татах, цэргийн алба хаах үүргийн биелэлтийг хангах, залуусын эх оронч үзэл, эх орноо батлан хамгаалах үүрэг хариуцлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цэрэг татлагын ажлыг зохион байгуулахад оролцсон холбогдох байгууллага, албан хаагчид болон идэвхтэй хамрагдсан иргэддээ талархал илэрхийлье.
Эх орноо батлан хамгаалах нь иргэн бүрийн хүндэт үүрэг юм.