Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд “Эмт Наран” ОНӨААТҮГ-ын байгууллагын орчин, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр дараах ажлуудыг хэрэгжүүллээ.
- Хурлын заалны ханыг эко хавтангаар шинэчилж, дуу цуурайг багасгах болон дотор тохижилтын ажил – 15.4 сая төгрөг;
- Зуухны сүлжээ хэсгийн шалыг цутгах ажил – 3.2 сая төгрөг;
- Зуухны сүлжээ хэсгийн барилгын дотор засварын ажил – 1.4 сая төгрөг.
Дээрх ажлуудыг хэрэгжүүлснээр байгууллагын дотоод орчин, ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах орчин бүрдэж байна.