МАРГААШ ДАРХАН ХОТНОО “ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” САЛБАРЫН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛНО Дархан-Уул аймагт аялал жуулчлалын салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Тогтвортой аялал жуулчлал” сэдэвт мэдээлэл солилцох уулзалт 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 09:00–13:30 цагийн хооронд Багш хөгжлийн төвийн 2 давхрын сургалтын танхимд зохион байгуулагдана. Энэхүү уулзалтын гол зорилго нь төрөөс баримталж буй аялал жуулчлалын бодлогыг салбарын оролцогчдод танилцуулах, Дархан-Уул аймагт хэрэгжих тогтвортой аялал жуулчлалын төслийн талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн байгууллага, бизнес эрхлэгчдийн туршлага, санал санаачлагыг солилцох, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлоход чиглэж байна. Уулзалтыг аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас эрхлэн зохион байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, ЖАЙКА олон улсын байгууллагын “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос хамтран зохион байгуулж байна. Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, арилжааны банкууд, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид, зочид буудал, ресторан, тээвэр, гар урлалын бизнес эрхлэгчид, аялал жуулчлал сонирхогч иргэд, малчид, залуучууд болон шинээр бизнес эхлүүлэх сонирхолтой иргэд оролцоно. Хөтөлбөрийн хүрээнд: • Аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, • Төрийн бодлого, дэмжлэг (хөнгөлөлттэй зээл, зам дагуух үйлчилгээ), • Тогтвортой аялал жуулчлалын төслийн танилцуулга, • Салбарын холбоодын үйл ажиллагаа, • Ухаалаг аялал жуулчлал, технологийн шийдлүүд, • Шинэ санаачилга, платформууд зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулгууд хийгдэж, оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнөнө. ХААНА: Дархан-Уул аймаг, Дархан сум, Багш хөгжлийн төвийн 2 давхрын сургалтын танхимд ХЭЗЭЭ: 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00-13:30 цагт Энэхүү уулзалт нь Дархан-Уул аймагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, инновац, технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар 7037-0011 дугаараас авах боломжтой. Дархан-Уул АймагМАРГААШ ДАРХАН ХОТНОО “ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” САЛБАРЫН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛНО Дархан-Уул аймагт аялал жуулчлалын салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Тогтвортой аялал жуулчлал” сэдэвт мэдээлэл солилцох уулзалт 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 09:00–13:30 цагийн хооронд Багш хөгжлийн төвийн 2 давхрын сургалтын танхимд зохион байгуулагдана. Энэхүү уулзалтын гол зорилго нь төрөөс баримталж буй аялал жуулчлалын бодлогыг салбарын оролцогчдод танилцуулах, Дархан-Уул аймагт хэрэгжих тогтвортой аялал жуулчлалын төслийн талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн байгууллага, бизнес эрхлэгчдийн туршлага, санал санаачлагыг солилцох, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлоход чиглэж байна. Уулзалтыг аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас эрхлэн зохион байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, ЖАЙКА олон улсын байгууллагын “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос хамтран зохион байгуулж байна. Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, арилжааны банкууд, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид, зочид буудал, ресторан, тээвэр, гар урлалын бизнес эрхлэгчид, аялал жуулчлал сонирхогч иргэд, малчид, залуучууд болон шинээр бизнес эхлүүлэх сонирхолтой иргэд оролцоно. Хөтөлбөрийн хүрээнд: • Аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, • Төрийн бодлого, дэмжлэг (хөнгөлөлттэй зээл, зам дагуух үйлчилгээ), • Тогтвортой аялал жуулчлалын төслийн танилцуулга, • Салбарын холбоодын үйл ажиллагаа, • Ухаалаг аялал жуулчлал, технологийн шийдлүүд, • Шинэ санаачилга, платформууд зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулгууд хийгдэж, оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнөнө. ХААНА: Дархан-Уул аймаг, Дархан сум, Багш хөгжлийн төвийн 2 давхрын сургалтын танхимд ХЭЗЭЭ: 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00-13:30 цагт Энэхүү уулзалт нь Дархан-Уул аймагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, инновац, технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар 7037-0011 дугаараас авах боломжтой. Дархан-Уул Аймаг
МАРГААШ ДАРХАН ХОТНОО “ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” САЛБАРЫН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛНО Дархан...