Газрын тухай хуулийн 34.8-д заасан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам" 1.17-д зааснаар газар эзэмших, ашиглах гэрээ дүгнэх ажлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумын газрын даамлуудад 2026 оны 04 дүгээр сарын 21 -ны өдөр холбогдох хууль, эрх зүйн орчин, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаа. Сургалтыг Захиргаа, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон Газрын удирдлагын хэлтэс удирдан явуулаа. Идэвхтэй оролцсон газрын даамлууд болон хамтран зохион байгуулсан албан хаагчдадаа талархал илэрхийлье.
Газрын тухай хуулийн 34.8-д заасан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам" 1.17-д з...