Хонгор сумын Салхит багийн Замчин хэсгийн гүний худгийн барилга ашиглалтын явцад хуучирч, муудсаны улмаас худгийн хэвийн ажиллагаа болон усны тасралтгүй хангамжид хүндрэл үүсэж байсан.Иймд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худгийн барилгад засвар шинэчлэлт хийж, иргэдийн усны хэрэглээг тогтвортой хангах зорилгоор ухаалаг худгийн төхөөрөмж шинээр авч суурилууллаа.

Хэрэгжүүлсэн ажил:

🏗️ Гүний худгийн барилгын засварын ажил – 6.5 сая төгрөг

💧 Ухаалаг худгийн төхөөрөмж худалдан авч суурилуулах – 13.5 сая төгрөг

💰 Нийт хөрөнгө оруулалт – 20.0 сая төгрөг

Төслийг хэрэгжүүлснээр Замчин хэсгийн иргэдийн ундны усны хангамжийн найдвартай байдал сайжирч, ус түгээх үйлчилгээний хүртээмж, тасралтгүй ажиллагааг нэмэгдүүлэх нөхцөл бүрдлээ.