Хонгор сумын иргэдийг чанарын шаардлага хангасан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах зорилгоор “Эмт Наран” ОНӨААТҮГ-ын усан сангийн байгууламжид цэвэр ус зөөлрүүлэх төхөөрөмжийг шинээр суурилууллаа.

Тус төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар:

💧 Цэвэр усны хатуулаг 50 хувиар буурах боломж бүрдэнэ.

🚰 Усны чанарыг сайжруулах нөхцөл бүрдэнэ.

🏠 Иргэд цэвэршүүлсэн, чанарын шаардлага хангасан ус хэрэглэх боломж нэмэгдэнэ.

⚙️ Ус хангамжийн үйл ажиллагааны найдвартай байдал сайжирна.

Хөрөнгө оруулалт

Төсөвт өртөг: 78.0 сая төгрөг

Санхүүжилт: Орон нутгийн хөгжлийн сан

Ийнхүү уг хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлснээр Хонгор сумын иргэдийн ундны усны чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой ажил болж байна.